Ойн цэвэрлэгээгээр гарч байгаа хэрэгцээний бус мод болон мод зүсэх, боловсруулах үйлдвэрүүдийн үртэс, зоргодсыг бүрэн боловсруулж дотоодод импорт орлох, гадаадад экспортлох зорилгоор МСРТ ХХК нь 2009 онд байгуулагдснаасаа хойш модны нүүрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэгцээнд нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Манай үйлдвэрлэл нь Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Монгол улсын Ногоон хөгжилийн бодлого, Засгийн газрын 30-р тогтоолоор баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд шууд хамаарах бөгөөд ойн цэвэрлэгээгээр гарах бүх төрөлийн хэрэгцээний бус модыг хоёр шатлалтайгаар боловсруулж импорт орлох болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ чиглэлээрээ БОАЖЯ-ны Ойн Судалгаа Хөгжлийн Төв, ойн мэргэжилийн байгууллагууд, нөхөрлөлүүдтэй нягт хамтран ажилладаг. 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон борлуулалтыг гардан явуулах компанийн удирдах бүрэлдэхүүн нь 6 хүнээс бүрддэг бөгөөд Монгол улсад экологид ээлтэй, экспортын баримжаатай ойн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр сүүлийн 12-16 жил тасралтгүй ажиллаж байгаа хүмүүс юм.

МСРТ ХХК нь Германы GIZ, Японы JICA, JETRO зэрэг гадаадын засгийн газрын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Манай компани нь:

  • МҮХАҮТ,
  • Японы Japan Charcoal Promotion Association,
  • Монгол-Японы Бизнес Зөвлөл,
  • JETRO
  • Монгол-Германы Бизнес Эрхлэгчдийн Холбоо,
  • Монголыг Шахмал Түлш Үйлдвэрлэгчдийн Нэгдэл

зэрэг байгууллагын гишүүн юм.

Мэдээлэл алга байна.